Нийтлэг асуултууд
Сошиал медиа мониторинг систем нь сошиал орчин дахь хэрэглэгчдийн пост, жиргээ, сэтгэгдэл зэргийг цаг алдалгүй нэг платформд цуглуулж, ойлгомжтой хэлбэрээр харуулдаг систем юм. Энэ нь тухайн сэдвийн хэрэглэгчийн байр суурийг тодорхойлох, талуудын оролцоо, чиг хандлагыг хянах, нөлөөлөгчдийг илрүүлэх, зохион байгуулалттай үйлдэл илрүүлэх боломжийг олгодог.
Маркетингийн менежерүүд, сошиал медиа менежерүүд, брэнд менежерүүд, хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг, борлуулалтын баг, бизнес эрхлэгчид, улс төрийн ажилтнууд болон PR менежерүүд энэхүү системийг ашиглан брэндийн нэр хүндийг хамгаалах, хэрэглэгчийн санал хүсэлтийг шинжлэх, боломжит хэрэглэгчдийг тодорхойлох, өрсөлдөгчдийн үйлдлийг хянах зэрэг олон боломжийг нээж болно.
Sumbee.mn систем нь бодит өгөгдөлд суурилсан мэдээлэл өгч, хэрэглэгчдийн сэтгэгдэл, чиг хандлага, оролцоог нарийвчлан шинжилдэг. Энэ нь бизнес эрхлэгчдэд зорилгодоо хүрэхэд туслах зөв шийдвэр гаргахад чиглэсэн анализ, тайлангуудыг бий болгодог. Жишээ нь, хэрэглэгчийн сөрөг сэтгэгдлийг хурдан илрүүлж, зохих арга хэмжээ авснаар брэндийн нэр хүндийг хамгаалж, хөрвөлтийг нэмэгдүүлэх боломжтой.
Судалгаагаар хэрэглэгчийн сөрөг сэтгэгдэл заримдаа боломжит худалдан авагчдад итгэл төрүүлж, хөрвөлтийг 85% хүртэл нэмэгдүүлдэг. Sumbee.mn системийн тусламжтайгаар сөрөг сэтгэгдлийг хурдан илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, брэндийн нэр хүндийг хамгаалах боломжтой.
Sumbee.mn систем нь түлхүүр үгийн тусламжтайгаар сошиал медиа орчин дахь хэрэглэгчийн пост, жиргээг цаг алдалгүй нэгтгэн, танд ойлгомжтойгоор харуулдаг. Та хүссэн огнооны хүрээнд тайлан мэдээ хэвлэн авах боломжтой.